Үйлчилгээний байгууллагын гол зах зээл нь эргэн тойрны 500метр радиус доторх хэрэглэгчид байдаг. Учир нь хэрэглэгчид гэр болон ажлаасаа гараад 10 минутын дотор алхаад хүрэх газраас өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээнийхээ 80%-ийг авдаг болохыг судалгаа харуулж байна.

Mongolian Marketing Consulting Group /MMCG/-ийн 2020 онд хийсэн UB TOWER цогцолборын 500 метр радиус доторх орчны цэгэн тооллогын судалгаанаас харахад тус тойрогт дундажаас дээгүүр орлоготой 7,800 өрхийн 30,300 хүн ам оршин суудгийн дээр 13,000 орчим ажилтан албан хаагч ойр орчмын барилгуудад ажилладаг байна.