Мастер группийн хэрэгжүүлж буй 4-дэх төсөл болох “UB Tower Plus” нь 16 давхар оффисын зориулалттай бөгөөд ашиглалтад орохоосоо өмнө борлуулалт нь 95% хүрээд байна.

Оффисын зах зээл дээр хамгийн эрэлттэй, хамгийн өндөр борлуулалттай байгаа тус төслийн талаар Мастер группийн Төслийн удирдагч Б.Батбилгүүнтэй ярилцлаа.

- “UB Tower Plus” төслийн барилгажилтын талаар мэдээлэл өгөөч?

Манай төсөл 2020 оны 7-р сард эхэлснээс хойш 16 сарын дараа буюу 2021 оны 11-р сард ашиглалтад орж байна. Өнгөрсөн хугацаанд улс орон даяараа цар тахлын улмаас бүх нийтээр хэд хэдэн удаа хөл хорио тавьж, хил хаагдан бараа материалын хомсдол, үнийн хөөрөгдөл үүссэн нь барилгын салбарынхны хувьд хэвийн ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Гэсэн хэдий ч бид харилцагчийнхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж, эрсдэлийн үеийн менежментийг хэрэгжүүлэн ажилласны үр дүнд барилгын ажил амжилттай явагдаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

6b6y9t_2_x974

- Анх хэдэн оффисын талбай төлөвлөсөн бэ? одоогоор борлуулалт хэр байна вэ?

Барилга 114ш оффисын талбайтай, 1-2 давхартаа оффисын ажилчдад өдөр тутам хэрэгцээтэй байдаг ресторан, кофе шоп, convenience store зэрэг үйлчилгээний талбай төлөвлөсөн. Одоогийн байдлаар 100 орчим байгууллага оффисын захиалгын гэрээ байгуулан, ердөө 3 талбай үлдээд байна.

-Таны бодлоор борлуулалтын энэ амжилтад юу нөлөөлсөн бэ?

Олон хүчин зүйл нөлөөлсөн гэж бодож байна. 1-рт Мастер группийн хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага нөлөөлсөн. Бид хувь хүнийг хүртэл өмнө хийсэн, бүтээсэн зүйлээр нь дүгнэж цэгнэн, итгэх эсэхээ шийддэгтэй адил дөнгөж хашаа тойруулан эхэлж байгаа төсөлд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь манай компанид итгэх итгэлийг харуулж байна. 2-рт үнийн өрсөлдөгчгүй төсөл гэхэд болно. “UВ Tower Plus” нь ижил төстэй бусад “А” зэрэглэлийн оффисуудтай харьцуулахад ойролцоогоор 30%-аар бага буюу зах зээлийн хамгийн бодит үнийг санал болгодог. 3-рт Central business district буюу бизнесийн дүүрэгт байршилтай. Улаанбаатар хотын хувьд бизнесийн төвлөрөл Шангри-Ла орчимд илүү нягтаршил ихтэй байдаг. 4-рт олон улсын оффисын стандартыг хангасан. Оффис худалдан авахаар төлөвлөж буй бизнес эрхлэгчид тав тухтай ажиллах орчныг чухалчилж авч үздэг болсон бөгөөд “UB Tower Plus” нь хүн төвтэй төсөл болж чадсан.

bzdrgk_3_x974

- Хүн төвтэй төсөл гэдэг нь яг юугаар илэрхийлэгдэх вэ?

Энэ нь оффис дотор ажиллах хүмүүсийн ая тухыг хангасан шийдлээр илэрхийлэгдэнэ. Манайх оффисын өрөө бүрд 16-23 градусаар үлээх эйр кондишн, цайны булан тохижуулах боломжтой цэвэр усны шугам, халтирч гулгахгүй PVC шал, том саруулхан цонх болон 24 цагийн харуул хамгаалалт, мэдээллээр хангах ресепшн, ISO стандарт нэвтрүүлсэн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, зогсоолын менежмент гэх мэт байгууламжийн цогц хөрөнгийн менежментийн үйлчилгээтэй.

oyth4d_4_x974

- Ихэвчлэн ямар байгууллагууд Plus төсөлд орсон бэ?

Plus төслийн онцлог нь дандаа owner байгууллагууд төвлөрсөн байгаа. Бүх салбарын компаниуд орсон байгаагаараа онцлогтой. Хуулийн фирм, Өмгөөллийн компани, IT технологи, Санхүү даатгалын байгууллага, гадаад худалдаа, үнэлгээний компани, сургалтын төв, барилга зураг төсөл, уул уурхай зэрэг 100 орчим байгууллагууд худалдан аваад байна.

m6luhf_5_x974

- Дотор нь ямар үйлчилгээний байгууллагууд орсон бэ?

Завгүй амьдралын хэв маягтай оффисын ажилтнуудад цаг зав багатай учраас хэрэгцээт үйлчилгээний байгууллагыг 1-2 давхарт оруулж байна. Жишээлбэл CU Mongolia, ресторан, кофе шоп, convenience store, эрүүл мэнд, гоо сайхан зэрэг үйлчилгээний байгууллагууд одоогоор ороод байна.

- Ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.