Language:
Асуулт:
1. Орон сууцны барилгын доторх сууцны талбайг хэрхэн тооцдог вэ?
Хариулт:

Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал, стандарт нь 2009 онд  гарсан бөгөөд дараах аргачлалын дагуу тооцдог.

Үүнд:
Орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага, хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас авна.
Нийт талбайг тооцоход тухайн орон сууцны бүх өрөөг дээрх аргачлалаар тооцох ба үүндээр лоожны талбайн 50%, тагтны талбайн 30% болон террасын 30%-ийг нэмж тооцдог.
Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцдог дэлгэрэнгүй аргачлалыг дараах линкээр орж харна уу.

 

 

Асуулт:
2. Байр худалдаж авахдаа ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
Хариулт:

Зуучийн компаниар дамжуулан байр худалдаж авах тохиолдолд тухайн худалдан авагч нь Иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд болно.

Асуулт:
3. Байр худалдаж авахад анхаарах зүйлс?
Хариулт:

Бүх төрлийн барилгын зөвшөөрөлтэй эсэх,
Барилгын захиалагч болон гүйцэтгэгч компанийн туршлага, нэр хүнд
Барилгын материал болон сантехникийн чанар,
Барилгын орчин /Дуу чимээ, агаарын бохирдол, орц гарц гэх мэт/
 

Асуулт:
4. Орон сууцны зээл авахад ямар процесс явагддаг вэ?
Хариулт:
  • Худалдан авагч эхлээд банкид очиж өрхийн орлогыг тодорхойлж зээлийн дээд хэмжээг мэдэх
  • Зээлээр авах орон сууцыг хайж олох
  • Зээлээр авч буй орон сууцны худалдах-худалдан авах гэрээ хийх
  • Банктай зээлийн гэрээ хийх
  • Орон сууц болон амь насны даатгал хийлгэх
  • Барьцаанд бүртгүүлэх
     
Асуулт:
5. Банкнаас орон сууцны зээл гаргуулахад шаардлагатай материалуудын жагсаалт?
Хариулт:

Та бүхэнд жишээ болгон Голомт банкнаас орон сууцны зээл авахад тавигдах шаардлага,бүрдүүлэх материалын жагсаалтыг хүргэж байна.

Тавигдах шаардлага:

  • Зээлээ эргэн төлөх тогтмол орлоготой байх;
  • Орон сууц худалдан авах зайлшгүй эрэлт, хэрэгцээтэй байх;
  • Нийт шаардагдах санхүүжилтийн 30-с доошгүй хувийг өөрөө санхүүжүүлэх чадвартай байх;
  • Зээл хүсэгч нь тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа 1-ээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан байх, хувиараа бизнес эрхэлдэг бол түүнийгээ 1-ээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх;
  • Шинээр ашиглалтад орж буй барилгаас орон сууц худалдан авах бол барилгын гүйцэтгэл 80% -иас дээш байх;

Бүрдүүлэх материал:

  1. Цахим үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар;
  2. Гэрлэсэн бол гэрлэлтийн баталгаа;
  3. Оршин суугаа газрын тодорхойлолт;
  4. Ажлын газрын тодорхойлолт;
  5. Нийгмийн даатгалын дэвтэр;
  6. Хөдөлмөрийн гэрээний хуулбар;
  7. Хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтууд;
  8. Зээл хүсэгчийн өөрөөс санхүүжүүлэх урьдчилгаа төлбөрийг нотлох баримт;
  9. Шинээр ашиглалтад орж буй барилгаас худалдан авах бол орон сууцны захиалгын гэрээ, урьдчилгаа төлбөр төлсөн баримт;
  10. Зах зээлээс орон сууц худалдан авах бол тухайн орон сууцны ҮХЭХБ Гэрчилгээний хуулбар, орон сууц худалдах, худалдан авах гэрээ;
  11. Өрхийн гишүүдийн нэр дээр УБЕ Газраас үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх лавлагаа;
  12. Бусад

 Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.

Банк болгоны хувьд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал нь бага зэргийн ялгаатай байдаг тул Та бүхэн зээл авах банкныхаа вэб сайт болон зээлийн эдийн засагчаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
 

Асуулт:
6. Орон сууцны үнийн мэдээллийг хаанаас авч болох вэ?
Хариулт:

Мастер пропертис ХХК-ийн судалгааны алба нь орон сууцны үнийн мэдээг сар, улирал, жил тутам тоймлон гаргадаг бөгөөд манай компанийн вэб сайтны НҮҮР ХУУДАС болон МЭДЭЭ хэсгээс орон сууцны үнийн товч мэдээллийг авч болно. Мөн бид сар, улирал, жил тутмын үнийн тоймоо бүрэн эхээр нь худалдаалдаг бөгөөд энэхүү тоймыг Та худалдан авахыг хүсвэл 77455455 дугаарт холбогдон авна уу.

Шинэ мэдээ
Мессеж зар
88115076 - т илгээнэ үү!
  • 99769719:
    hashaa baishin zah zeeliin vnees haymd zarna utas 99769719
  • 99905324:
    Hotin towd batlagdsan belen barilagin tosol zarna 95191894
  • 89982233:
    Brauhaust 2 00 toi 3n oroo bair 400n sayaas zarna. 89982233
  • 99389355:
    Bayanzurh duureg 16 horoolold shine ashiglaltand orsn mash sain barigdsan dulaahan 83m2 uruu bairiig mash hyamd zarna 80 sayad.
  • 99094927:
    Zuun 4 zamd, 36mkv 1 uruu bair zarna.
  • 96096140:
    Sansart 44mkv 2 uruu bair yaraltai mash hyamd zarna.utas. 96096140
  • 88294030:
    21-r horoolold 1 uruu bair tureeslene. Autobusnii buudaltai oir
  • 89906002:
    baruun 4 zamd 1 uruu bair zarna
  • 98066116:
    ofitseriin Amgalan hothond 2 uruu bair tvreeslvvlne.
  • 88826619:
    Bogd ard 1 uruu bair hulsluulne
  • 99781268:
    15-r horoolold, Jukowiin oiroltsoo 44mkv 2 uruu bair YARALTAI mash hyamd zarna.
  • 99781268:
    15-r horoolold, Jukowiin oiroltsoo 44mkv 2 uruu bair YARALTAI mash hyamd zarna.
  • 99051818:
    Bayanmongol horoolold 44.1m2 uruu tohilog bair zarna. 99109307. 99051818 105.s sain yarina. Naran talda, 6 davhart.
  • 96223325:
    Bogd ar horoolold 32.5mkv 1 oroo bair zarna utas9104527?sender=96223325,Bogd ar horoolold 32.5mkv 1 oroo bair zarna utas9104527
  • 88027573:
    30-37mk 1-2 uruu bair awna?sender=88027573,30-37mk 1-2 uruu bair awna
  • 99442074:
    Moskva horoolliin 66 m2 bairiig tumur zamruu solino. utas: 99442074
  • 99214727:
    37m2 2oroo bair awna 99214727; 98900749
  • 99274127:
    Zuslangiin AOS zarna bairshil saitai gazar tegsh zam daguu.
  • 91990801:
    Amerik ilchingii zuun tald 94.6m2 3 uruu bair zarna 85-r bair
  • 99351104:
    2-р 40 мянгатад 3 өрөө байр удаан хугацаагаар түрээслүүлнэ.