Language:


Манай компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй үйл ажиллагааг явуулж, хамтрагч, түншүүд, олон нийт, хэрэглэгч, ажиллагсдынхаа өмнө нийгмийн хариуцлага хүлээдэг. Бид өөрийн байгууллагад баялгийг бүтээн бий болгохын хамт улс орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжилтөд ч бодитой хувь нэмэр оруулахын төлөө ажилладаг.

Хийгдсэн ажлууд

•    Байгаль орчинд ээлтэй оффисийг бий болгох

     үүднээс харилцагчдад   хандсан  болон

     дотоод дахь тайлан, мэдээллийг электрон хэлбэрт

     шилжүүлж, албан ажилд хэрэглэдэг цаасны хэрэглээг

     30%-иар бууруулах зорилт тавин ажиллаж байна.  
•    Манай компани “Бид эхлээд зөвлөдөг...” уриан 

     доор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд барилгын

     компаниудын төслүүдэд хэрэглэгчдэд ээлтэй, аюулгүй,

     байгаль орчинд хоргүй, эрүүл ахуйн талаас нь

     санал гаргаж зөвлөн, хамтарч ажилладаг.
•    Манай компани хамтран ажиллаж, борлуулж    

     буй төслүүддээ нийгэмд ээлтэй, өндөр чанартай барилгын

     материалыг санал болгох үүднээс олон улсын стандартад

     нийцсэн, чанарын гэрчилгээ бүхий материалуудын

     нийлүүлэгч буюу импортлогч компаниудтай хамтран

     ажиллаж байна.
•   Мөн бид компанийн хувьд хамгийн үнэт зүйлсийн нэг болох ажилтдынхаа мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэхэд байнга анхаарч сургалт семинар зохиож, сургалтын тэтгэлэг олгодог. Бид одоогийн байдлаар 7 ажилтандаа гадаад, дотоодын нэр хүнд бүхий сургуульд суралцахад нь нийт 55 сая гаруй төгрөгийн тэтгэлэг олгоод байна.