Language:

 

Мастер Пропертис ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар энэхүү хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Манай компани нь 2007 онд ҮХХ худалдаа, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө үл хөдлөх хөрөнгийн судалгаа, зөвлөгөө, санхүүжилт, маркетинг, борлуулалт болон бүтээн байгуулалтын чиглэлээр ажиллан үйл ажиллагаагаа өргөжүүлсээр TOП 150 ААН-ийн нэгээр шалгарч салбартаа тэрүүлэгч компаниудын нэг болоод байна.


Салбарын хурдацтай хөгжил, өндөр өсөлтийн үр дүнг төсөл хэрэгжүүлэгч компаниуд, тэр дундаа монголын олон гэр бүлүүдэд хүртээх нь бидний ажлын хамгийн гол амжилт юм.


Бидний хүсэл зорилгыг дэмжиж, үнэтэй туршлагаасаа харамгүй хуваалцдаг зөвлөхүүд, хамтран ажилладаг төсөл хэрэгжүүлэгч компаниуд болон биднээс зөвлөгөө мэдээлэл аван худалдан авалт хийдэг хэрэглэгчиддээ баярлаж талархсанаа илэрхийлье.


Манай компани 2012 оны санхүүгийн тайлангаа олон улсад нэр хүндтэй дэлхийн 4 том аудитын компанийн нэгд тооцогддог “ Эрнст Энд Янг ”ХХК-ийн Монгол дахь салбар “Эрнст энд Янг Монголиа Аудит” ХХК-иар хянуулж зөрчилгүй аудитын дүгнэлт хүлээн авсан.Цаашид “Эрнст энд Янг Монголиа Аудит” ХХК-тай  урт хугацаанд хамтран ажиллахаар  ҮХХ-н зуучлалын бизнес төдийгүй санхүүгийн бизнестээ аудит, татвар, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан бөгөөд санхүүгийн тайлангаа  санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу хийлгэж хянуулснаар  дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх боломжтой  болж байгаагаараа бид бахархадаг.


Мөн бидний амжилтын гол түлхүүр болох эх орон, ард иргэдийнхээ төлөө сэтгэл санаа нэгдэн ажилладаг эрч хүчтэй, мэдлэг чадавхитай залуусын хамтаар бид Олон улсын Чанарын удирдлагын ISO стандартыг компанидаа нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа хилийн чанадад тэлэх зорилго өвөртлөн ажиллаж байна.

Эрхэм танд болон танай гэр бүлд сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөе.

 

 

Ц.ДАШЦЭРЭН: