Language:

ЭРХЭМ ЗОРИЛГО
“Бид хүсэл тэмүүлэл, аз жаргалтайгаар хүмүүст болон эх дэлхийдээ тусалж, бүтээлч, үр ашигтай ажиллаж, тогтвортой хөгжилд тэмүүлнэ”.


ХЭТИЙН ЗОРИЛГО
2018 онд, Үл хөдлөх хөрөнгийн цогц үйлчилгээ үзүүлдэг групп болж, олон улсын хөрөнгийн биржид бүртгэгдэнэ.

 

 

Монгол улсын ТОП-150 аж ахуйн нэгжийн нэг Мастер пропертис ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ, үл хөдлөх хөрөнгийн ХУДАЛДАА ЗУУЧЛАЛЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТЭРГҮҮЛЭГЧ компани юм. Манай компани үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэн ажилладаг ба анхдагч зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй компанийн ажилтнуудын дөрөвний нэг нь манай компанид ажиллаж байна.


Мастер пропертис ХХК нь Мастер группийн харьяа компани бөгөөд Үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын Мастер пропертис ХХК, Үл хөдлөх хөрөнгийн санхүүжилтын Монголиан мортгейж фанд ББСБ, ХХК, Үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтын Мастер девелопер ХХК, Оюутан сургалтын зуучлалын Мастер травел ХХК-yудаас бүрдэж байна. 2013 оноос бид үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын үйлчилгээгээ олон улсын түвшинд хүргэж ажиллах зорилгоор “Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандарт”-ыг нэвтрүүлэн ажиллаж байна.
 

ҮНЭ ЦЭНЭ

 

  • ХҮМҮҮН БАЯЛАГ

        Хүн бүрийн мэдлэг туршлага, авъяас чадвар, бүтээлч чанар, хүсэл тэмүүлэл, эерэг хандлага нь байгууллагын

        гол хөдөлгөгч хүч, үл шавхагдах баялаг тул бид тасралтгүй  хөгжүүлэн, халамжлан дэмжинэ.

 

  • ХЭРЭГЛЭГЧИЙН ДЭЭДЛЭЛ

        Хэрэглэгч бүрт чин сэтгэлээсээ хандаж, тогтвортой түншлэлийн харилцааг бүрдүүлэхийг зорьж ажиллах бөгөөд

        тэдний хүлээлтийг давахуйц бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхэд чиглэн ажиллана.

 

  • ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ

        Бид ажилдаа зүрх сэтгэлээсээ хандан, эрхэм зорилго, хүсэл тэмүүлэлдээ хүрэх гал халуун эрмэлзэлтэй байж,

        бэрхшээлийг даван туулах дайчин, цуцашгүй эрч хүчтэй чанарыг эрхэмлэж өөрийнхөө болон компанийн

        ирээдүйг бүтээнэ.

 

  • ХАРИУЦЛАГА

        Бид үйл ажиллагаандаа шударга байдлыг эрхэмлэж, Хүмүүс болон Эх дэлхийн сайн сайхны төлөө,

        нийгэмд хариуцлагатай хандах, итгэл үнэмшил, соёлыг бий болгохыг чухалчилна.