Language:
Үнийн мэдээний тухай
Хэрэв та энэхүү судалгаанаас иш татах, хэвлэн нийтлэх зорилгоор тоо мэдээллийг ашиглах бол заавал эх сурвалжаа дурьдана уу. Баярлалаа. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Судалгааны албаны судлаач Б.Цэдэндамба (tsedendamba@master.mn)- той холбоо барина уу. ©
Тайлант хугацаанд зах зээлд нийт 41,216 айлын 222 орон сууцны төсөл борлуулагдаж байгаа нь өмнөх сартай харьцуулахад төслийн тооны хувьд ижил, айлын тооны хувьд 1,025 айлаар өсчээ. Айлын тоо нэмэгдэхэд цөөн айлын орон сууцны төслүүд хасагдаж, орон сууцны томоохон хорооллууд шинээр нэмэгдсэнтэй холбоотой байжээ. Тайлант хугацаанд нийтдээ 5 төслийн борлуулалт дууссан болон бусад шалтгааны улмаас хасагдаж мөн тооны төсөл төсөл шинээр нэмэгдлээ. Тайлант хугацаанд 1м2-ийн дундаж үнэ 2,327.5 мянган төгрөг болсон нь өнгөрсөн сартай харьцуулахад 19.3 мянган төгрөгөөр буюу 0.84%-иар өссөн дүн юм.