by

UB Tower оффис

UB Tower нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс, Шангри-Ла-гаас 600 м буюу бизнес, үйлчилгээ төвлөрсөн хэсэгт нийт 10,054 мкв талбай бүхий 18 давхар оффисын цогцолбор юм.

Дэлхийд трэнд концепци Монголд анх удаа

Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон бизнес эрхлэгчид оффис худалдан авахдаа түүн дотор ажиллах ажилчдынхаа эрэлт хэрэгцээг нэн тэргүүнд тавих болсон. Ийм ч учраас бизнесийн гол хөдөлгөх хүч болсон ажиллагсдынхаа эрүүл мэндийг дэмжиж, тэднийг илүү үр бүтээлтэй ажиллах, өөрийгөө хөгжүүлэх, бусадтай холбоо харилцаа тогтоох нээлттэй орчинг бүрдүүлсэн цогц концепцитой оффисууд дэлхий дахинд трэнд болж байна. Бид бүхний хувьд оффисын хөгжлийн энэхүү чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах зорилгоор “Well Being болон Biophilic” концепциор UB Tower-ийг бүтээн байгуулж байна.

Well Being болон Biophilic концепци

Байгууллагын хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болох ажилтан албан хаагчдын биеийн болон оюун санааны эрүүл мэнд, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх нь эргээд тухайн бизнесийн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, хамтрагч түншүүд дэх үнэлэмжээ өсгөх, цаашилбал бизнесийн амжилтыг авчрах асар их эерэг үр нөлөөллийг үзүүлдэг. Тийм ч учраас оффисын барилга худалдан авах нь зөвхөн өөрийн эзэмшлийн байртай болж байгаа хэрэг бус харин компанийхаа хөгжил дэвшил, ажилчдынхаа бүтээмжид оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл Well Being болон Biophilic дизайн бүхий UB Tower төсөл маань тухайн байгууллагад цаг хугацааны уртад үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх хөрөнгө болж чадна.

Ашиглалтанд орох хугацаа: 2019 оны 10 сар

Website:  http://www.ubtower.mn/

Facebook:  https://www.facebook.com/UBTower.mn/

Phone: 7704-4444

Бидний төслүүд