Гүйцэтгэх үндсэн үүрэг
Явагдаж байгаа бизнес төслүүд болон шинэ бизнес төслүүдийн судалгаа, дүн шинжилгээ, хөгжүүлэлт, төслийн болон бизнесийн бичиг баримт боловсруулалт хийх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Санхүүгийн удирдлагаар бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Бизнесийн салбарын ажлын туршлагатай
- Англи болон Хятад хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй
- Компьютерын хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн байх
- Бизнесийн болон санхүүгийн судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
- Баримт бичиг, төсөл төлөвлөгөө боловсруулах чадвартай
- Танилцуулга бэлдэх, илтгэх ур чадвартай
- Нөхцөл байдалд тохирсон шинэ санаа гаргах чадвартай
- Сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй
- Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайн, тогтвор суурьшилтай ажиллах, ачаалал даах чадвартай
Бизнетворк Академи-д Англи хэлний шалгалт өгсөн бол давуу тал болно.