by

МАСТЕР ГРУППИЙН ХОЁР ДАХЬ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХОЙМОР ОФФИС

Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхим (МХБХТ)-аас уламжлал болгон зохион байгуулж ирсэн оны “Шилдэг барилга” шалгаруулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа жил бүрийн сар шинийн өмнө явагддаг бөгөөд эдүгээ 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд БХБЯамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТЗУГ-ын дарга У.Отгонбаяр, МХБХТанхимын тэргүүн М.Батбаяр болон бусад албаны хүмүүс оролцсон.

Энэ удаагийн Гал Тахиа жилийн шилдэг барилга шалгаруулалтад  хот байгуулалт, барилгын салбарын шилдэг компаниуд оролцож байгаа бөгөөд шилдэг хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, архитектор, хот төлөвлөгч, барилгын инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар шингэсэн олон сайхан барилга байгууламжууд өрсөлдсөнөөс шилдгээр шалгарсан 12 барилгын хөрөнгө оруулагчдад “ТАХИА ЖИЛИЙН ШИЛДЭГ БАРИЛГА” өргөмжлөл гардан авсан юм.

Мастер группийн хоёр дахь бүтээн байгуулалт Хоймор оффис нь “Архитектур төлөвлөлт, оффисын шинэ соёл нэвтрүүлсэн интерьер дизайны өвөрмөц шийдэл бүхий барилга” үндэслэлээр Гал тахиа жилийн “ШИЛДЭГ 10” барилгын нэгээр шалгарлаа.

 

 

Бидний төслүүд