by

Монголиан Мортгэйж Фанд ББСБ

“Монголиан Мортгэйж Фанд ББСБ” нь Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 11 сарын 02 -ны өдрийн 305 дугаар тогтоолоор “Зээлийн үйл ажиллагаа” эрхлэх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлэн Улаанбаатар хотын иргэд, аж ахуй нэгжүүдийн санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хурдан шуурхай хангаж харилцагчдын бизнесийг дэмжин ажиллаж байна.

2012-2017 оны хооронд жижиг дунд, бичил бизнес эрхлэгч 700 гаруй иргэн, ААН-д 12 тэрбум төгрөгийн зээл олгож ажилласан. Өнөөгийн байдлаар 3,1 тэрбум төгрөгийн нийт активтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай байгууллага нь дараах үйлчилгээнүүдийг нэмэлтээр эрхлэн харилцагчдын хүрээг өргөжүүлж бичил санхүүгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ САНХҮҮГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ
ХААЛТТАЙ ӨРИЙН БИЧИГ

Санхүүгийн зохицуулах хорооны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол ханган ажиллаж “Хаалттай өрийн бичиг” гаргах зөвшөөрөл 2015 оны 06 сарын 10-ны өдрийн 271-р тогтоолоор Монгол улсын анхны даатгалтай бонд гаргасан ББСБ билээ.

Бид зөвхөн өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулахаас гадна 2014 оны 7 сард МБ-ны дэргэдэх Бичил санхүүгийн хөгжлийн сангийн “Тогтвортой амьжиргаа-2” төслөөс 280 сая төгрөгийн төслийн эх үүсвэр авч жижиг дунд бизнес эрхлэгч 48 иргэнд нийт 370 сая төгрөгийн бага хүүтэй төслийн зээл олгож, иргэдийн бичил бизнесийг дэмжин ажилласан. Цаашид тус төслийг өргөжүүлж илүү олон хүнд хүртээмжтэй болгох зорилт тавин ажиллаж байна.

Монголиан Мортгэйж Фанд ББСБ санхүүгийн болон зээлийн үйл ажиллагаанд дэлхийн 4 том аудитын байгууллагаас сонгон хөндлөнгийн аудитын шалгалтыг тогтмол хийлгэдэг.

2011-2014 Эрнст энд Янг Монголиа Аудит ХХК

2015-2017 Кей Пи Эм Жи Аудит ХХК

 

 

Вэб сайтруу зочлох

Бидний төслүүд