by

Мастер Пропертис

Монгол улсын ТОП-150 аж ахуйн нэгжийн нэг Мастер пропертис ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээс, судалгаа, хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэгч компани юм. Манай компани анх үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэн ажилладаг байсан бол одоогоор үйл ажиллагаагаа өргөтгөж өөрсдийн групп компанийн бүтээн байгуулалтууд болох Pro ONE serviced office, Хоймор оффисуудын судалгаа, борлуулалт, түрээс, хөрөнгийн менежментийн үйлчилгээгээр дагнан ажиллаж байна.

Бидний хувьд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр олон жил ажилласан туршлага, судалгаа, мэргэжлийн баг хамт олондоо тулгуурлан Pro ONE оффисын дүүргэлтийг 1 жилийн хугацаанд 98%-д хүргээд байгаа нь Монгол улсын эдийн засаг уналттай үед маш өндөр амжилт юм.

Мөн бид худалдан авагч, хөрөнгө оруулагчдынхаа хүсэлтээр өөрсдийн талбайг нь дахин борлуулах үйлчилгээг баталгаа олгож үзүүлж, хэрэглэгчиддээ эрсдэлгүй үйл ажиллагаагаа явуулах боломжоор ханган ажилладгаараа онцлогтой.

Бидний төслүүд