by

Мастер Инвестмент Менежмент

“Мастер Инвестмент Менежмент ҮЦК” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны  2015 оны 12 сарын 17-ны өдрийн хуралдааны  433-р тогтоолоор үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авсан.

Манай компани нь хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаас хойших хугацаанд Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, банкнаас бусад санхүүгийн салбарын урт болон дунд хугацаанд хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, Санхүүгийн зохицуулах хорооноос баримталж буй бодлоготой нийцүүлэн хувийн болон хамтын сангууд, түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн сангуудыг үүсгэн байгуулж удирдах судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсний дагуу 2017 оны 12 сарын 15-ны өдрийн СЗХ-ны 242 тогтоолоор “Эм Ви Эй Эф” Хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах зөвшөөрлөө авсан. Ийнхүү анхны Үл хөдлөх хөрөнгөөр төрөлжсөн санг үүсгэн байгууллаа.

Бидний төслүүд