by

Нийгмийн хариуцлага

Манай компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй үйл ажиллагааг явуулж, хамтрагч, түншүүд, олон нийт, хэрэглэгч, ажиллагсдынхаа өмнө нийгмийн хариуцлага хүлээдэг. Бид өөрийн байгууллагад баялгийг бүтээн бий болгохын хамт улс орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжилтөнд ч бодитой хувь нэмэр оруулахын төлөө ажилладаг.


АЖИЛТНУУДАД

Мөнгөн тэтгэмж:

Мастер групп нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажиллагсдадаа дараах мөнгөн тэтгэмжийн буцалтгүй тусламжийг үзүүлдэг. Үүнд:

  • Амь насны
  • Гэр бүл болсны
  • Гачигдлын
  • Нярайн
  • Сургалтын

Хүүхдийн бэлэг хөтөлбөр:
Шинэ жилийн баяр болон Эх үрсийн баярыг тохиолдуулан бүх ажилтнуудынхаа хүүхдүүдэд бэлэг хүргүүлдэг.

Цалинтай чөлөө хөтөлбөр:

  • Гэр бүл болж хуримаа хийхэд
  • Аав болоход
  • Төрсөн өдрийн бэлэг
  • Гэр бүлд хүнд гарз тохиолдоход

Эрүүл мэндийн үзлэг хөтөлбөр:
Манай байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр ажиллагсдаа эрүүл мэндийн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулдаг бөгөөд 2016 онд 34 ажилтанг хамруулав.

НИЙГЭМД

“АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” хөтөлбөр

“Мастер Групп” ХХК нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран ажилтнууддаа болон Pro ONE оффисын харилцагчиддаа уриалж цусны донор болох аянд нэгдэв. Цаашид энэхүү хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.

Ил тод санхүү

Ernst & Young Mongolia Audit LLC болон KPMG Audit LLC гэсэн олон улсын нэртэй аудитын компаниудаар санхүүгийн аудитаа хийлгэж, компанийн санхүүг ил тод байлгахын зэрэгцээ татвараа цаг хугацаанд нь тогтмол төлдөг.

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг

Монгол банкны дэргэдэх Бичил санхүүгийн хөгжлийн сангийн “Тогтвортой амжиргаа – 2” төслөөс санхүүгийн эх үүсвэрээ авч,  Монголиан Мортгэйж Фанд ББСБ-аараа дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчдэд барьцаагүй урт хугацаатай зээл олгон бизнесийн үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг.

1000 цүнх challenge

Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос зохион байгуулж буй “1000 ЦҮНХ challenge”-д нэгдэж 2016 – 2017 онд хүүхдээ сургах боломж нөхцлөөр дутмаг өрхүүдэд дэмжлэг болж 70 цүнх хандивлалаа.

Гоё гудамж 

“Мастер Түншлэл” ХХК “Гоё гудамж” төслийг санаачилж Улаанбаатар хотын захиргаатай хамтран СБД-ийн 9 болон 11-р хорооны Алтайн гудамж, Ногоон нуурын гудамжийг 150 сая төгрөгийн өөрийн хөрөнгөөр засч тохижуулахаар ажлаа эхлээд байна.

Бидний төслүүд