by

Менежмент баг

Мастер групп нь олон жилийн туршлагатай, салбарын мэргэжилтнүүдээр удирдлагын багаа бүрдүүлсэн бөгөөд 2016 оноос компанийн засаглалыг сайжруулан ажиллаж байна.

Ц. Дашцэрэн
Ерөнхий захирал
Мастер Группийн Ерөнхий захирал, Үл хөдлөх, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 5 охин компанитай группийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч
Б. Жавзанпагма
Группийн дэд захирал
Санхүүгийн салбарт 18 жил ажилласан туршлагатай.
Ч.Энэбиш
“Эм Жэй Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал
Гадаадын хөрөнгө оруулалттай “Эм Жэй Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал.
Орон сууцны 2 төсөл хэрэгжүүлсэн туршлагатай. Хоймор оффисын барилгын төслийн удирдагч.
Д.Цолмон
Мастер Проперти Менежмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал
ҮХХ-ийн салбарт 10 жил ажилласан туршлагатай.
Г. Лхамрагчаа
Төсөл хариуцсан захирал
Маркетинг ба брэндингийн чиглэлээр 7 жил ажилласан туршлагатай. Судалгаа шинжилгээ, төсөл хөгжүүлэлтийн чиглэлээр 3 дахь жилдээ ажиллаж байна.
Б. Болормаа
Төсөл хариуцсан захирал
Төсөл хариуцсан захирал ба маркетингийн чиглэлээр 5 жил ажиллаж байсан. Санхүүгийн салбарт 5 жил ажилласан туршлагатай.

Зөвлөхүүд

Мастер групп нь олон улсын туршлагатай, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран ажилладаг.

Л. Нармандах
МУ-ын засгийн газрын солилцооны хөтөлбөр болон хамтын ажиллагаа, Дэлхийн банк, НҮБ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Европ дахь салбаруудад 20-оод жил ажиллаж байна. Хүрээлэн буй орчин болон ядуурлыг бууруулах үйл ажиллагаа, мөн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр түлхүү ажилладаг.
Pierre-Alain Lapaire
Швейцарь улсын UBS банкинд 25 жилийн турш хууль, худалдаа, эрсдлийн удирдлагаар туршлага хуримтлуулсан. Одоогоор тус банкны төв болон зүүн
Африкийг хариуцсан захирлаар ажиллаж байна. Мөн Швейцарь дахь хөрөнгийн менежментийн бие даасан зөвлөх компани болох Dynastic Advisors LLC-г үндэслэгч юм.
Philip Sargisson
Дэлхийн өнцөг булан бүрт 20 жилийн турш НҮБ-д зөвлөхөөр ажиллаж ирсэн. Сүүлийн 25 жилийн турш тэрээр хэд хэдэн Засгийн газар, ТББ-ууд болон том, жижиг стратеги, зохион байгуулалтын төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааны зөвлөхөөр ажиллаж байна.

Зөвлөх байгууллагууд

“И Эл Си ХХН” 17 жилийн туршлагатай хуулийн мэргэжлийн зөвлөх байгууллага ба Мастер Группийн гэрээт хуулийн зөвлөх байгууллагаар 2016 оноос эхлэн хамтран ажиллаж байна.

Эм Жэй Эм ХХК нь өөрийн үйл ажиллагаандаа Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2007, Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO1400:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлсэн ба 2017 оны 12-р сард PECB (Professional Evaluation and Certification Board) компаниар баталгаажуулалтын Аудит хийн тус стандартын шаардлагад нийцсэн болохыг батлан  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ гардан авсан. Эконэйшнл ХХК, болон Эс Ти Си Эс ХХК (Safety training consulting service)-тэй эрсдэлийг удирдах чадавхийг бий болгох, ажилчдын эрсдэлийн үнэлгээ хийх ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Бидний төслүүд