by

Ерөнхий захирлын мэндчилгээ

Манай компани нь 2007 онд үл хөдлөх хөрөнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2012, 2013 онуудад ТОП 150 ААН-ийн нэгээр шалгарч байсан. Өдгөө барилгын төслийн судалгаа, төлөвлөлт, санхүүжилт, маркетинг, борлуулалт болон бүтээн байгуулалтын чиглэлээр ажиллан үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ҮХХ-ийн цогц үйлчилгээг үзүүлдэг групп компани болсон. Мөн 2022 он гэхэд олон улсад үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын санг байгуулахаар зорин ажиллаж байна.

2017 онд бид дараагийн “Хоймор” оффисын төслөө Япон улсын “SIBJ” санхүүгийн групптэй хамтран амжилттай хэрэгжүүлж, ашиглалтанд оруулснаар ҮХХ-ийн бүтээн байгуулалтын зах зээлд чамгүй туршлага хуримтлууллаа.

Мөн ҮХХ-ийн салбарт нэгэн шинэ бүтээгдэхүүн болох Япон стандартын хөрөнгийн менежментийн үйлчилгээг “Pro ONE ” оффисын төслөөрөө дамжуулан нэвтрүүлж, оффисын дүүргэлтийг 1 жилийн хугацаанд 98%-д хүргээд байна. Үүнээс гадна бид санхүүгийн салбартаа амжилттай ажиллаж Монголиан Мортгэйж Фанд ББСБ маань ТОП-50 ББСБ-ийн нэг болж, нийт актив 3,1 тэрбум төгрөгт хүрэв.

Бид мөн анхны үл хөдлөх хөрөнгөөр төрөлжсөн “Хөрөнгө оруулалтын сан”-аа байгууллаа. Түүнчлэн бид дараагийн төслүүдийнхээ концепцийг боловсруулсан бөгөөд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүддээ хөрөнгө оруулагч, түнш компаниудтай хамтран ажиллахдаа таатай байх болно.

Бидний хүсэл зорилгыг дэмжиж, үнэтэй туршлагаасаа харамгүй хуваалцдаг зөвлөхүүд, хамтран ажилладаг төсөл хэрэгжүүлэгч компаниуд болон биднээс зөвлөгөө мэдээлэл аван худалдан авалт хийдэг хэрэглэгчиддээ баярлаж талархсанаа илэрхийлье.

 

Эрхэм танд болон танай гэр бүлд сэтгэл дүүрэн, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөе.

 

Ц.ДАШЦЭРЭН:      

Бидний төслүүд