by

Группийн эрхэм зорилго, үнэт зүйлс

Бид 2017 онд группийн брэнд шинэчлэлийн ажлыг эхлүүлж эрхэм зорилго,  алсын хараа, үнэт зүйлс, брэнд бүүк, логог шинэчлэн батлав.

Эрхэм зорилго

Бид хүмүүст болон эх дэлхийдээ ээлтэй, ёс зүйтэй бизнесийг тогтвортой хөгжүүлнэ.

Алсын хараа

Олон улсад үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын сан болно.

Үнэ цэнэ

ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ

Бид бүх хүч чадлаа дайчлан, эрч хүчтэй, гал халуун эрмэлзэлтэй ажилладаг.

ЗӨВ ХАНДЛАГА

Бид ажилдаа чин сэтгэлээсээ ёс зүйтэй, шударга хандах зарчим баримталдаг.

МЭРГЭШСЭН ЧАДАВХ

Бид мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, ажилдаа зарчимч, хариуцлагатай ханддаг.

БАГИЙН АЖИЛЛАГАА

Бид бие биедээ нээлттэй, хүндэтгэлтэй хандаж, давуу талаараа нэгдэн, урам зоригтой хамтран ажилладаг.

ХАРИЛЦАГЧ

Бид харилцагчаа дээдлэн, тогтвортой түншлэлийн харилцааг эрхэмлэн ажилладаг.

МАНЛАЙЛАЛ

Бид хөгжлийн боломжийг тодорхойлж, хамт олондоо ойлгуулан, дэмжлэг авч, бодит ажил болгон ажилладаг.

Бидний төслүүд