Language:
Монгол улсын ТОП-150 аж ахуйн нэгжийн нэг Мастер пропертис ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ, үл хөдлөх хөрөнгийн ХУДАЛДАА ЗУУЧЛАЛЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТЭРГҮҮЛЭГЧ компани юм. Манай компани үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэн ажилладаг ба анхдагч зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй компанийн ажилтнуудын дөрөвний нэг нь манай компанид ажиллаж байна.

Мастер пропертис ХХК нь Мастер группийн харьяа компани бөгөөд Үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын Мастер пропертис ХХК, Үл хөдлөх хөрөнгийн санхүүжилтын Монголиан мортгейж фанд ББСБ, ХХК, Үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтын Мастер девелопер ХХК, Оюутан сургалтын зуучлалын Мастер травел ХХК-уудаас бүрдэж байна. 2013 оноос бид үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын үйлчилгээгээ олон улсын түвшинд хүргэж ажиллах зорилгоор “Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандарт”-ыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Мастер пропертис ХХК-ийг юугаар нь илүү сайн мэддэг вэ?